Өдгөө 18-тай Анна охин Испанийн алдарт хөлбөмбөгчинтэй уулзжээ. Хөлбөмбөгийн ертөнц Фернандо Торресийг яагаад «Ливерпуль»-ээс «Челси»-д ирсэнийг нь таамаглан ядаж байгаа. Роман Абрамовичийн 50 сая фунт стирллинг л толгойг эрүүлсэн байх гэж…. Эсвэл охиндоо зориулсан бэлэг ч байж магад гэж барууны хэвлэлүүд бичиж байна. Дэлхийн тэргүүн тэрбумтны эрх охин Анна ухаан орсон цагаасаа л Фернандод эчнээ дурласан гэнэ. Мөн хөлбөмбөгт ч “нугасгүй” охин аж. Сайхан залууг бүр Мадридийн «Атлетико»-д байхад нь л нууцхан хайрлаж эхэлжээ. Одоо тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон гэж шар хэвлэлүүд батлахыг оролдож байна.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )