Орхон аймгийн биеийн тамир спортын газар, Монголын кикбокс-тулааны спортын холбоо хамтран Орхон аймгийн кикбоксын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 17-19 ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчин ирэх 4–р сард зохиогдох Монголын бүх ард түмний спортын наадамын кикбоксын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Тэмцээн эрэгтэй 6, эмэгтэй 3-н жингийн ангилалд 17-34 ны насны тамирчдын дунд олон улсын кикбоксын дүрмээр явагдана.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )