Нийслэлийн биеийн тамир спортын газар, Монголын кикбокс-тулааны спортын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах мутай боксын тэмцээнийг 2012 оны 03 сарын 02-04 нд Улаанбаатар хотноо Мишээл экспо төвд нээлттэй зохион байгуулахаар боллоо. Тэмцээн эрэгтэй 51, 57, 63,5, 67, 71, 75, эмэгтэй 48, 56. 60 кг-д зохиогдох юм байна.
Техникийн зөвлөлгөөн 2012 оны 03 сарын 01 ны 15-н цагт Мишээл экспо төв дээр болно.
1995-1978 оны тамирчид Олон улсын мутай боксын дүрмээр хоёр минутаар дөрвөн үе өрсөлдөх ба Монголын кикбокс-мутай спортын холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл тэмцээнийг шүүн явуулах гэнэ.
Энэхүү кикбоксын төрөл нь Азийн танхимийн болон тулааны спортын албан ёсны төрөл бөгөөд 2013 онд зохиогдох Азийн наадамд мутай боксын төрлөөр оролцох тамирчдыг энэхүү тэмцээнээс сонгон шалгаруулж авахаараа онцлогтой.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )