Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 2009 оны 12-р сараас ШБЛига “КЭС-БАСКЕТ” байгууллагатай холбоо тогтоон Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон ОХУ-ын Сургуулийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” байгууллагатай байгуулсан хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрийн дагуу “Сурагчдын сагсан бөмбөгийн лиг”-ийн тэмцээнийг 3 дахь удаагаа 3 үе шаттай зохион байгуулж байна.
“Сурагчдын сагсан бөмбөгийн лиг” тэмцээнийг 2011-2012 оны хичээлийн жилээс өргөн хүрээнд явуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Монгол мөрөөдөл баг” сагсан бөмбөгийн тэмцээн болгон улс орон даяар 4 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү лигийн тэмцээн нь энэ жил анх удаа гадаад оронд тэр дундаа манай эх оронд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
2011-2012 оны хичээлийн жилийн лигийн тэмцээний 1, 2-р шатанд бага, дунд ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн 113 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 842 багийн 24454 сурагч – тамирчид, нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 50 гаруй сургуулийн 500 гаруй сурагч өрсөлдөж, эндээс шалгарсан эрэгтэй эмэгтэй 1, 1 баг улсын шигшээ тэмцээнд оролцох эрх авч, тэндээс шалгарсан багууд ОХУ-д болох ШБЛ “КЭС-БАСКЕТ”-ийн шувтаргын тоглолтонд оролцох эрх авах юм.
ЗОНЫ АВАРГУУД:
Бага нас: Хөвгүүд: Чингэлтэй дүүргийн 23-р сургууль
Хан-Уул дүүргийн 52-р сургууль
Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургууль
Охид: Чингэлтэй дүүргийн 50-р сургууль
Сүхбаатар дүүргийн 1-р сургууль
Баянгол дүүргийн 40-р сургууль
Хан-Уул дүүргийн 52-р сургууль
Дунд нас: Хөвгүүд: Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургууль
Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль
Сүхбаатар дүүргийн Спортын сургалттай дунд сургууль
Охид: Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургууль
Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй 2-р сургууль
Сүхбаатар дүүргийн Спортын сургалттай дунд сургууль
Хан-Уул дүүргийн 18-р сургууль
Ахлах нас: Хөвгүүд: Сүхбаатар дүүргийн 1-р сургууль
Баянзүрх дүүргийн 79-р сургууль
Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
Охид: Сүхбаатар дүүргийн 11-р сургууль
Баянзүрх дүүргийн 48-р сургууль
Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
Сэтгэгдэл ( 0 )