Сэтгэл сэртхийлгэм хүүхдийн иог

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 29

Лена Фокина гэх 51 настай уг эмэгтэй бага насны хүүхдүүдийг хоёр долоо хоногтойгоос нь эхлэн, хүүхдийн иогоор хичээллүүлдэг байна. Түүний хүүхдүүдийг сэтгэл сэртхийлгэм хөдөлгөөн хийлгэж, гар дээрээ эргүүлж, дүүгүүрдэн шидлэх нь хүмүүсийг ихэд айн цочирдож, хоолойгоо сөөтөл хашгирч, нус нулимстайгаа холилдоход хүргэдэг гэнэ.
Иогийн дасгал сургуулилтаар 30 жил дагнан мэргэшсэн багш тэрбээр Орос хүн бөгөөд  эцэг эхчүүдэд иогийн сургалтыг  зохион байгуулж, хүүхдийн булчингийн хөгжилд сайнаар нөлөөлдөг гэх уг “аймшигт” арга барилаа биечлэн зааж сургадаг байна. Тэрээр хүүхдүүдийг дээрхи хөдөлгөөнүүдийг хийлгэхээс гадна толгойгоор нь усанд дүрж, төрөлхийн  согог, гэмтлээс нь ангижруулах “усанд дахин төрүүлэх” хэмээх дасгалаа хийдэг аж.
Таван хүүхдийн эх Лена Оросын алдарт эмч Игор Чарковскийн гаргасан тус арга барилыг сүүлийн 30 жилийн турш хүүхдүүд дээр хэрэгжүүлж байгаа гэнэ. Лена хэлэхдээ: “Хүүхдүүд эхэндээ уйлж л байдаг юм. Гэхдээ удалгүй тайвширч дуртай хийдэг болдог. Энэ дасгал ямар ч аюулгүй. Миний хүүхдүүд ч  бүгд Чарковскийн арга барил хүүхдийн иогоор хичээллэж, өсч торнисон. Тэд одоо бүгд эрүүл чийрэг, сайхан амьдарч байна" хэмээсэн байна.
Тэрээр мөн “Би Европын улсуудын эцэг эхчүүдэд иогоо зааж сургаж, хүүхдүүдтэй нь тулж ажиллаж үзсэн. Эцэг эхчүүдэд нэгхэн удаагийн сургалтаараа энэ иогийг зааж сургана гэдэг хамгийн хүндрэлтэй байдаг. Хэрвээ буруу хийх аваас хүүхдийн хөгжилд эргээд сөргөөр нөлөөлөх аюултай. Цаашид энэ иогийг олон хүнд хүргэхийн төлөө ажиллах болно” хэмээн өгүүлжээ.











О.Удвал

 Unen.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top