Нэрт гольфчиний экс дасгалжуулагч Хенк ХЕЙНИ гэгч өөрийн номондоо Тайгерийн талаарх нууцаас дэлгэжээ. Хенкийн нотлож байгаагаар тамирчин эр швед эхнэрээ олон удаа араар тавьсан гутамшигт явдлынхаа дараахан тэнигийн цэрэгт хүчин зүтгэж эцгийнхээ шийрийг хатаахаар зэхэж байсныг дурсчээ. –Тайгер хэдийгээр дэлхийн номер нэг тамирчин ч гэсэн армид алба хаахын тулд бүхнээ хаяхад бэлэн байлаа. Тэр шүхрээр үсэрч, гардан тулаанаар хичээллэн, буудлагын бэлтгэл их хийсэн. Түүнийг эцэг шигээ сайн дайчин болно гэдэгт итгэж байв хэмээн Хенк бичжээ. Вудс нарийвчилсан шалгалтанд орохоор системтэйгээр дасгал сургуулилт хийж байсан гэнэ. Тэнгисийн цэргийн тусгай хүчинд 28-аас дээш насныхан шалгалт өгөөд тэнцвэл алба хаадаг аж. Гэхдээ эцсийн эцэст дасгалжуулагч Хенк тамирчин эрийг гольфдоо үлдэж цаашдын дээд амжилтуудыг эвдэх, улам ихээр спорттоо дурлах, буруу үйлдлээ олон нийтэд засаж залруулсан байдлаар харуул хэмээн ятгаж чадсан байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )