Лионель Месси 2014 оны аварга болохыг хүсдэг
Барселона болон Аргентиний шигшээгийн ахлагч Лионель Месси өөрийн багаа Бразилид болох дэлхийн аваргын цомыг авна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр 1986 оны амжилтаа давтах нь туйлын зорилго хэмээжээ. 1986 онд аргентинчуудыг дэлхийн аварга болоход од нь Диего Марадона байсан бол 2014 онд Месси өөрөө гол хүн нь болно гэдгээ амлах бололтой. La Red сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр –Энэ бол миний мөрөөдөл. Миний зөн билэг надад –Чи үүнийг хийж чадна гэж хэлээд байгаа. Дэлхийн аварга биднийх гэдэгт итгэлтэй байна. Сайн совин татаад эхэлсэн. Бразилид ялалт байгуулах нь гайхамшиг хэмээжээ. 2011 оны эхээр Месси гуравдахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчиний “Алтан шаахай”-ны эзэн болсон билээ.
Р.Слава
Top
Сэтгэгдэл ( 0 )