Британийн боксер Дэвид Хэйг германы цагдаагийнхан Лондонгоос олжээ. Хэйн мэдүүлсэнээр түүнийг Чисора буудаж амь насыг нь хөнөөнө гэсний улмаас ийнхүү Англи руу зугатаасан гэжээ. Германы цагдаагийнхан Скотленд-Ярдад түүнийг эрэн сурвалжилж өгөх хүсэлт гаргаснаар ийнхүү илрүүлсэн байна. –Чисора намайг буудна гэсэн. Тиймээс би зодоон болсон газраас хурдан зугатсан. Буудалдаа ирээд өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодоод наашаа ирсэн. Чисора ч бас тэр зочид буудалд байрлаж байсан. Ингээд менежер Адам Бутын хамт явсан. Бүтэн сайны өглөө эрт онгоцонд суугаад Лондонд ирлээ. Би одоо ч гэсэн Youtube-ээр тэр зодооныг үзээд сууж байна. Чисора юу гээд байгаа нь бичлэгээс сайн сонсогдохгүй байгаа. Би тэр зодоонд оролцсондоо их харамсаж байна хэмээн Хэй цагдаагийнханд мэдүүлжээ. Хүнд зэргийн гэмтэл учруулсаных нь төлөө Хейд 10 жил харин харилцан зодолдсон гэх Чисорад таван жилийн хорих ял оноож магадгүй болоод байна. Одоогоор тэднхй хэрүүл маргаан, зодоонтой холбоотой хэрэг мөрдөн байцаах шатанд явж байна
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )