Францын "Пари Сен-Жермен" Испанийн шилдэг хагас хамгаалагч Хавид ийм үнийг санал болгож багаагаа багийн удирдлагад нь уламжилжээ. Испанийн хэвлэлд бичсэнээр бол хөлбөмбөгчин эр өөрөө энэ санaлыг хүлээн авахад бэлэн байгаа гэжээ. Хэрвээ францчууд үнэхээр 80 сая евро санал болгосон тохиолдолд “Барселона” лидерээ тогтоож дийлэхгүй гэдэг талаар ч мэдээллийн хэрэгсэлүүд шуугиад эхэлсэн байна. Хавиг алдах нь их гарз хохирол биш ч гэсэн хүндхэн асуудал үүсгэх магадлалтай юм. олон хөгжөөн дэмжигчид болон мэргэжилтэнүүд “Барселона”-гийн тоглолт Хави, Андрес Иньеста хоёроос ихээхэн шалтгаалдаг гэж үздэг. Хэрвээ энэ хоёргүй бол Месси ч тэр олон гоолыг хийж дэлхийн шилдэгээр шалгарахгүй хэмээдэг. ингээд "Пари Сен-Жермен"-ий санал дээрх испаничуудын нүүдлийг харж л байя
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )