Даян аварга А.Сүхбат МАХН-аас нэр дэвшинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 05


Сүүлийн үед бөхчүүд улс төрд олноороо  хүч үзэх  болсон. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Сумоч Батбаяр, Аварга Д.Сумъяабазар гээд  нэлээд урт цуваа хөврөх вий. Саяхнаас Даян аварга А.Сүхбат  өөрийн төрсөн нутаг Төв аймагтаа  сонгуульт ажлаа эхлүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Даян аварга маань 2012 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр болсон бөгөөд тус аймгаас гарах магадлал нэлээн өндөртэй хүний нэг юм. Нэгэн цагт Монголын бөхийн дэвжээнд од болон гялалзаж байсан аварга маань улс төрийн тавцанд нэгэн гэрэлт оч болохыг хэн мэдлээ.

  Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top