“Хөх монголын хүчтэнүүд”, “Омогшил” нэртэй цомгоо үзэгч сонсогчдын хүртээл болгосон дуучин О.Баянмөнх монголын нийтийн дууны урлагт хөл тавиад хэдийнэ арваад жил болжээ. Энэ хугацаанд олон сайхан дуугаараа ард түмэнийхээ хайр талархлыг хүлээж, гавьяатын дайтай үнэлэгдэх болсон. Тэрээр энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж байна. О.Баянмөнх энэ удаагийн тоглолтоо “Бид мартахгүй” хэмээн нэрлэжээ. “Бид мартахгүй” тоглолт олон онцлогтой байх аж. Тухайлбал Улсын арслан Мөнхбаатар, Улсын харцага Содномдорж, Ганхуяг нар дуучин О.Баянмөнхтэй хамтран дуулж монгол эрчүүддээ хүндэтгэл үзүүлэх юм байна. Тиймээс “Бид мартахгүй” тоглолт аавыгаа, хайртай ханиа, найз залуугаа мартагдахын аргагүй баярлуулах боломжийг бүсгүйчүүддээ олгож байгаа юм. Дашрамд сонирхуулахад дуучин О.Баянмөнх, Улсын харцага Сономдорж нар хоёулаа Хөвсгөл нутгийн залуус бөгөөд Ховд аймгийн Чандмань сумын нэг айлд хүргэн орж байгаа гэнэ. Ховор бөгөөд сонин тохиолдол шүү.
Сэтгэгдэл ( 0 )