Ирина Шейк чанга хадмаасаа болж салах уу...

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 23

Оддын хосууд олон нийтэд төгс мэт харагдаж байснаа нэг л өдөр салах болсоноо зарладаг. Шалтгаан нь гэхдээ өөр өөр. Харин португалийн хөлбөмбөгчин Криштиан Роналдогийн сүйт бүсгүй яагаад ч юм ирэх долоон сард болох байсан хуримын товоо цуцлахаар шийдсэн бололтой. Бүсгүй энэ тухайгаа дотны найздаа хэлэхдээ ирээдүйн хадам ээж Долорестойгоо хэл амаа ололцохгүй байгаа мэтээр тайлбарлажээ. Үүнээс болоод Кристиан ээжийгээ гэрээс нь явахыг хүсэх асуудал үүсээд байгаа гэжээ. Үргэлжийн маргаан, скандалаас залуу хос залхаж байгаа аж. Уг нь залуугийн ээж нэр нь үл мэдэгдэх хүүхнээс төрсөн ачаа харж, туслахаар тэдний хаяаг бараадан ирээд байгаа билээ. Гэтэл... Иринагийн хувьд нэрт тамирчинтай учир ургуулсанаас хойш карьер болон нэр хүнд нь улам өсөж, эрч хүчээр дүүрэн амьдралын аз жаргалыг мэдэрч байтал... гэхдээ тэдний хурим ирэх зуны дундуур болохоор төлөвлөгдсөн хэвээрээ л байгаа. харин тэр болтол Ирина, Долорес хоёр хэл амаа ололцох болов уу? Орос хүүхнүүд ч угаасаа ааштай л даа Рони, тэвчээрэй.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top