“Барселона” од 33 саяыг “халаасалжээ”. Ингэснээр Аргентиний шигшээгийн довтлогч Лионель МЕССИ хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн баян тоглогчдын чансааг тэргүүлээд байна. Энэ удаагийн рейтингийн FranceFootball сэтгүүл гаргасан бөгөөд сүүлийн жилүүдэд хамгийн их ашиг орлого олоод байгаа өнөө цагийн шилдэгүүдийг шалгарууллаа. Жагсаалтын эхэнд Лионель Месси, Криштиан Роналду, Дэвид Бэкхем зэрэг оддын нэрс бичигдэв. Америкийн талбайд хөлбөмбөгийн карьераа төгсгөж байгаа Дэвид Бэкхем аргентин залуугаас 1,5 саяар бага 31,5 еврогоор жагсаалтын хоёрт оржээ. Тэгвэл мадридийн “Реал”-ийн Криштиану Роналдо сүүлийн улиралд Мессигээс дөрсөн саяар бага хөрөнгө хуримтлуулсан аж. Мэргэжилтэнүүдийн судалгаагаар Аргентиний од орлогынхоо ихэнх хувийг буюу 21 саяыг сурталчилгааны гэрээнээс олсон байна. Харин Дэвид Бекхэм хоёрдахь мэргэжил болох моделийнхоо салбараас 26 сая евро “халааслажээ”. Мөн FranceFootball сэтгүүл хамгийн баян дасгалжуулагчийг шалгаруулахад жилийн дотор 14,8 саяын ашигтай байсан мадридийн “Реал”-ийн Жозе Моуриньо тэргүүлээд байна.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )