Уэйн Руни есөн настай хүүгийн гарыг хугалав

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 27

Тэрээр золгүй явдалд уучлалт хүсчээ. “Манчестер Юнайтед”-ын довтлогч тэрээр саяханы өдөр бэлтгэлийн үеэр хаалганд бөмбөг өшиглөж байх үеэрээ санамсаргүй байдлаар нэгэн фанат хүүгийн гарыг бөмбөгөөр цохисноос гарыг нь хугалаж орхижээ. Энэ нь Манчестер Юнайтед-ийн улаан чөтгөрүүд Вулверхемптоныг 5:0-ээр буулган авсан тоглолтын өмнө болжээ. Ийм золгүй явдал тохиосныг мэдсэн Руни эмнэлэг рүү захидал бичиж гэмтсэн хүүгээс уучлалт хүссэн байна. Үүний зэрэгцээ өөрийн гарын үсэгтэй цамцаа ч бэлэглэжээ.  

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top