Япончууд манай сумочдыг зүгээр л цөөлөх тактик барьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Японы сумо бөхийн холбооноос олон бөхийг хүчээр зодог тайлуулах шийдвэр гарсны дунд манай таван бөх  оржээ. Энэ нь мэдээж үндэснийхээ бөхийн байр суурийг манайд алдаад байгаа хөөрхий Япончууд  гол нь харлаж, монгол залуусын хүчнээс айсандаа хийж байгаа далд явуулга гэж үзэх үндэслэл байна. Энэ талаар Кёкүшюүзан Батбаяр “Би өнөөдөр тэр залуустай ярьсан.  Тэд даваа наймаалцахад оролцоогүй, шударгаар барилдсан гэдгээ хэлсэн. Японы цагдаагийн байгууллага шалгаад үүнийг нотлоогүй ” хэмээв. Тэрээр Японы сумогийн холбооноос 10 гаруй хүнтэй ажлын хэсэг гарган ажлуулсан байна.  Манай бөхчүүдийг тийм зүйл хийгээгүй гэдгээ  мэдүүлээд байхад нь хүчээр зодог тайлуулж байгаа нь харамсалтай. Олон жилийн хөдөлмөр, хөлс хүчээ  сумод зориулчихаад хэлмэгдэж байгаа Монгол сумочдын хувьд хохиролтой. Тэдний барилдааны  бичлэгээс худлаа барилдсан, даваа наймаалцсан гэх юм огт гараагүй байна. Гэвч японы сумо бөхийн холбоо хөөх шийдвэрээ эцэслэн гаргажээ.
    Б. Даваахүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top