Гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 10

Казахстаны Астана хотноо “Лондон-2012” олимпийн эрхийн төлөө тоглож буй Монголын ширэн бээлийтнүүдээс өчигдөр Гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийж, Пакистаны тамирчинг төвөггүй ялснаар Лондонгийн олимпийг зорих эрхээ авлаа. Эхний тоглолтдоо Филиппиний боксчин Рей Салударыг 10:3 харьцаатай, улмаар Энэтхэгийн Суранжоу Сингхийг 30:10 харьцаагаар илт давуу буулган авсан тэрбээр өчигдөр Пакистаны тамирчин Мухаммад Васеемийг 22:9 оноогоор ялжээ. Манай тамирчин гурван үед илт давуу тоглолт үзүүлж, 5:2, 9:3, 8:4 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангаж байгаа юм. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Японы тамирчин Кацүаки Сусатай тоглоно. Маргаашнаас хагас шигшээ тоглолтууд эхлэх бөгөөд Монголын тамирчдаас 52 кг-ын жинд Н.Төгсцогт, 69 кг-д Б.Түвшинбат нар тоглоно.

А.Чимгээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top