Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт мөрийтэй тоглоомчдыг шүүх хурал болно. Тэдний дунд мэргэжлийн боксчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагваа, “Ландага” хочит н.Батцэнгэл, мөрийтэй тоглоомчдын “багш” гэгдэх н.Батцэрэн гэх зэрэг хүмүүс байгаа аж. Тэдний нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийнхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ. Тэд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдсан байна. Хэргийг УМБГ-ын Зохин байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаад өнгөрсөн сарын сүүлчээр прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )