Пан Азийн Лхагваад тэнсэн харгалзах ял оноолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 16

Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин,  Пан Азийн аварга Д.Лхагваа нарын 14 хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн мэргэжлийн боксчин, Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагваа, “Ландага” хочит Ё.Батцэнгэл, мөрийтэй тоглоомчдын “багш” гэгдэх Н.Батцэрэн, Я.Энхбаяр, Б.Батдэлгэр, Т.Жавхлантөгс, Б.Булган, Х.Пүрэвдорж, Ж.Нямгэрэл, Я.Угтахбаяр, Б.Мөнгөнхөлөг, Б.Дашдондог, Ө.Мөрөн, Б.Цеэн нарын 14 холбогдогчтой хэргийг хэлэлцсэн юм. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 243.1зүйл анги буюу “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан мөн , 243.2 -т зааснаар “Энэ хэргийг давтан үйлдсэн” гэдэг үндэслэлээр буруутгасан билээ.

Шүүх бүрэлдэхүүний шийдвэр гарч Д.Лхагваа, Б.Мөнгөнхүлэг, Ч.Батсүрэн, Ж.Нямгэрэл нарыг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top