Монголын боксын холбооноос "Лондон-2012" олимпийн эрх авсан дөрвөн тамирчин мэдээлэл хийхээс гадна бэлтгэлийн заалны үйл ажиллагааг нээх арга хэмжээ өнөөдөр болно.
Уг арга хэмжээ 11:00 цагаас, Спортын төв ордон дахь Боксын зааланд болох юм. Үүний дараа боксын баг тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзах ажээ.
Казахстаны нийслэл Астана хотноо Лондонгийн олимпийн эрхийн олгох Ази тивийн боксчдын тэмцээнд Монголын ширэн бээлийтнүүдээс 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат нар олимпийн эрхээ өвөртлөөд байгаа билээ.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )