”Хоккей” гэдэг нь “малчны ташуур” гэсэн утгатай франц үг

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17

• Хоккейны анхны шайб дөрвөлжин байсан
• Detroit Free Press-ийн хийсэн судалгаагаар мэргэжлийн хоккейн тамирчдийн 68% нь мөсөн талбай дээрээ аль нэг шүдээ “цөм цохиулсан” байдаг гэнэ.
• 1954 онд дэлхийн аваргын төлөө эцсийн тоглолтондоо Оросын шигшээ Канадыг 7:2 харьцаатай буулгасан нь тvvхэнд тэмдэглэгдсэн амжилтад тооцогддог
• тоглолтын vеэр шайбны хамгийн дээд хурд нь 193 км.цагт хvрдэг.
• Мөс цэвэрлэгч машиныг 1945 онд Калифорнийн иргэн Франк Замбони зохион бvтээсэн
• “Хоккей” гэдэг нь франц хэлнээс гаралтай. “Hoquet” гэдэг нь “малчины ташуур” гэсэн утгатай аж.
• Хатуу резинээр хийгдсэн шайб нь 200гр-тай. Тоглохын өмнө тvvнийг бутрахаас сэргийлэн хөлдөөдөг.
• НХЛ-ийн дvрмээр бол мэргэжлийн хоккейчин хvн аспирин уухгvй байх бөгөөд хар тамхи, архины төрлийн ундаа хэрэглэхийг хорьдог
• зузаан мөс тоглогчийн хурдад нөлөөлдөг. Тиймээс мөсний зузаан нь 7.6-10 см л байна
• хаалгач 18.3 метрээс цохиж байгаа шайбыг хараандаа оруулан барьж авахад 0.45 секундэд амжих ёстой
• Анхны хоккейн тоглолт 1875.03.03-нд Монреалийн “Виктория” хэмээх мөсөн талбайд болсон
• Эхэндээ хоккейн баг есөн хvнтэй байж багаад долоо болсон. Харин 1904 оноос зургаа болон цөөрчээ
• 13.2008.05.18-ны өдрийг хvртэл ОХУ /ЗХУ/ нийтдээ 15 удаа дэлхийн аварга болсон байна         
Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top