Боксын дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн олимпод оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 17


Өнөөдөр Монголын олимпийн медальтнуудын холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллээр  Лондон-2012 олимпийн боксийн төрөлд манайхаас дөрвөн тамичрин оролцох бөгөөд олимпийн эрх нэмж авсан  Б.Түвшинбат, Н.Төгсцогт нарыг  сэтгүүлчидтэй уулзуулсан. Тэд Казакстаны Астана хотод болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.  

Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч”  хорооны тамирчин  Б.Түвшинбат : Олимпийн эрхээ авах гэж зөндөө их бэлтгэл хийлээ

- Юуны өмнө олимпийн эрх авсанд баяр хүргэе.

-Баярлалаа

-  Олимпод орох бэлтгэлээ хэр базаав?

-  Олимпийн эрхээ авах гэж зөндөө их бэлтгэл  хийсэн. Олимпийн эрхээ авлаа. Бие хаа, бэлтгэл, тэмцээн гээд бүх юм сайхан байлаа.  

- Анх удаа олимпод оролцох гэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

- Хүн төрөлхтөний том наадамд оролцох гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Миний хувьд 64kг-д тоглож байгаад одоо жин өгсөж 69kг-д тоглоно.

- Олимпийн бэлтгэл хаана хийх вэ?

-Эрдэнэтийн ГОК-т хийнэ. Мөн гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ.

-Завсараар нь тэмцээнд оролцох уу?

-  Орно. Хоёр, гурван тэмцээн байгаа.

- За баярлалаа.

- Баярлалаа

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top