Кикбоксын шигшээ багийн тамирчид энэ сарын 05-08-нд БНХАУ-ын Сичуан мужийн Ченгду хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Тодруулбал эмэгтэй 48 кг-д Б.Халиун, эрэгтэй 65кг-д Э.Батбаяр нар мөнгөн медалийн эзэл болсон байна. Тэмцээнд Бразил, Япон, Тайланд, АНУ, ОХУ, Иран, БНХАУ-ын баг тамирчид ирж оролцсон юм.
Өнөөдрийн байдлаар кикбоксын тамирчид Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 14 хоногийн сэргээлтийн бэлтгэл хийж байна.
А.Бaярмаа
Сэтгэгдэл ( 0 )