Монголын Арванбайт Боулингийн Холбоо,Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран сар бүр зохион явуулж байгаа лигийн тэмцээн өнөөдөр 18:00 цагаас Паркийн боулинг төвд болно.Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр болох бөгөөд урьдчилсан байдлаар эрэгтэйчүүдээс өмнөх тэмцээнд эхний гуравт шалгарсан Б.Эрдэнэбат, дэд аварга Ц.Батжаргал,Ж.Содномдорж ,мөн лигийн аварга Ш.Баатар, С.Батзориг, Д.Зоригт, Б.Мөнхтулга эмэгтэйчүүдээс 3-р сарын тэмцээнийг тэргүүлэгч С.Ариунжаргал, З.Гэрэл, Б.Оргилмаа лигийн хошой аварга Ш.Гэрлээ, Б.Мягмарцэнд, дэд аварга Т.Дорждэрэм нарын 40 гаруй тоглогч оролцохоо мэдэгдээд байна.Тэмцээний бүртгэл 19:00 хүртэл явагдах ба ангилал тус бүрээс 6 шилдэг тоглогч шигшээ тоглолтонд оролцоно.Тэмцээний эхний 3 байрт шалгарсан тоглогчдод өргөмжлөл,мөнгөн шагналаас гадна хамтран зохион байгуулагч Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тоглолтын эрх,өндөр онооны эздэд тусгай шагнал олгох юм. МАБХ-ны Мэргэжлийн зөвлөлөөс энэ тэмцээнээс эхлэн сорочкон цамц,жинсэн өмд зэрэг зориулалтын бус хувцастай тоглогчдыг дүрмийн дагуу тэмцээнд оролцуулахгүй байхаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )