Сонирхогчдын ”Монгол хайкинг” клубын гишүүд Эверестэд авирчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 23

“Монгол хайкинг” клуб нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд долоо хоногийн бүтэн сайн өдөр бүр тасралтгүй алхаж эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсыг дэмжих, уул ус байгаль орчинтойгоо зөв харьцах, хайрлан хамгаалах эко-аялал, идэвхтэй амралтыг сурталчлах зорилготой ашгийн бус, сайн дурын үйл ажиллагаатай уулын явган аялалын сайн дурын клуб юм.

 Тус клубын 9 гишүүд болох Л.Баярсайхан, Ш.Сэргэлэн, Н.Хишгээ, Г.Ганзориг, Б.Тамир, Ш.Гэрэлмаа, Б.Даваадулам, Б.Элбэгжаргал, Д.Өнөр нар Эверестийн 5550 метр өндөрт орших Кала Патар оргилд (Gorak Shep - Kala Patthar 5550м) амжилттай авираад ирлээ. Энэ удаагийн авиралтын онцлог нь Монголын  уулчид анх удаагаа сонирхогчдын томоохон баг бүрдүүлэн Эверестийг зорин алхалт хийсэн явдал юм. Тэдний амжилттай авирч эх орныхоо төрийн далбааг мандуулсан эр зориг, тэсвэр хатуужлаар бид бахархах ёстой.

 А.Чимгээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top