”Батжандаг” мастер кросс эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Автомашин сонирхогчдыг удаан хүлээлгэсэн Монголын авто мастеруудын холбооноос зохион явуулдаг ээлжит уралдаан болох “Батжандаг” мастер кросс дөнгөж сая Морингийн даваанд эхэллээ.

Өнөөдрийн тэмцээн ерөнхий ивээн тэтгэгчээр авто мастеруудын холбоотой байнга хамтран ажилладаг “Батжандаг” компанийн ивээн тэтгэлгээр болж байгаагаараа онцлог юм. Одоогийн байдлаар цуврал тэмцээнүүдийн онооны нийлбэр дүнгээр 23 хувийн дугаартай “Зиг Заг”Доктор авто сүлжээний тамирчин Д.Болдбаатар тэргүүлж байгаа бол түүний ар дээр “Алтайн бугат” компанийн тамирчин н.Гомбодорж, Ариунболд нарын тамирчид онооны байдлаар тэргүүлж байна.

Дашрамд дуулгахад энэ удаагийн тэмцээнээс эхлээд цаашдаа тэмцээний дүрэмд өөрчлөлт орж байгааг Авто мастеруудын холбооноос мэдэгдлээ. Өнөөдрийн хувьд тэмцээний финалын гараанаас  эхлэн шинэ дүрэм үйлчилэх юм гэнэ.

А.Төмөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top