Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 326 тоот тушаалаар олимп, тив, дэлхийн зэрэглэлийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагч нарыг шагнаж урамшуулах журмыг баталсан. Мөн олимп, тив, дэлхийн чанартай тэмцээнд сонирхогчийн төрлөөр оролцон медаль хүртсэн тамирчид ч багтах юм. Тиймээс жүдо, самбо, кураш бөх, софт теннис, бүстэй барилдаан зэрэг тэмцээнүүдэд залуучууд, насанд хүрэгчдийн төрөлд амжилт гаргасан тамирчид дээрх мөнгөн шагналыг хүртэх юм байна. Харин А зэрэглэлийн бус олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчид мөнгөн шагналд хамрагддахгүй гэнэ.
Улмаар Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны 127 тоот тоггоолоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сар болон оны эхний улиралд амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгохоор болжээ. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад биеийн тамир спортын төвлөрсөн арга хэмжээнд зориулан тодорхой хэмжээний мөнгийг батлуулдаг. Уг тогтоол нь тамирчдын нийгмийн асуудал, тэдний үнэлэмжийг дээшлүүлэхэд ерөнхийдөө чиглэгдэх юм байна. Энэ удаа 187.2 сая төгрөгийн мөнгөн шагналыг тамирчид хүртэнэ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )