Монгол sneaker толгойтнууд шилдэг логоны уралдаан зарлаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Монгол улсад ардчилсан нийгэм тогтсоноос хойш бид, гадагш дотогшоо чөлөөтэй явж, дэлхийн соёлтой танилцах боломжтой болсон, үүний нэг тод жишээ бол залуусын өргөн сонирхож байгаа sneaker буюу пүүзтэй холбоотой мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэх, түгээн дэлгэрүүлэх үүднээс хэсэг бүлэг нөхдүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдаад 900 гаруй гишүүдтэй болоод байна. Бид ашгийн бус, ажлынхаа хажуугаар, өөрсдийн энэ хуудсыг хөтөлж байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад маш таатай байна.

Монгол sneaker толгойтнууд - Facebook хуудасны зорилго

Энэ хуудасны гол зорилго бол пүүз гэж юу юм бэ? Хэзээ хаана гарав, ямар учиртай юм бэ? Ямар үнэтэй гардаг юм байна? Хүмүүс яаж байж авдаг юм байна? Пүүзээ яаж хайрлаж арчлах вэ? гэх мэтчилэн sneaker culture-ыг нэвтрүүлэхэд оршиж байна. Та бүхэн манай хуудасруу зочилж орох юм бол яг юу яриад байгааг маш сайн ойлгох болно.

Монгол sneaker толгойтнууд - Шилдэг лого уралдааны удирдамж

Mongol Sneakerhead-vvд буюу Монгол Sneaker Толгойтнууд гэсэн нэрэнд тохируулж еренхийдее Монголын гэсэн онцлогийг тусгах. Бид энэ логогоо Facebook Дээр хэрэглэхээс гадна футболка, цамц, мен цаашдаа еерсдийн гэсэн нэрэмжит Nike пvvзэнд xvртэл ашиглаж магадгvй учир биднийг хэн бэ гэдгийг нь харуулсан байх

Шилдэг логоны шагнал

Одоогоор бид ашгийн байгуулга биш учир манай админы хувиасаа Гаргаж буй 2001 оны Jordan Columbia XI 42.5 пvvзээр шалгарсан логоны эзнийг шагнана.



Логоны уралдааны шалгаруулах хугацаа

Та өөрийн зохиосон логогоо манай файсбүк хуудас дээр 5 сарын 1-нээс 6 сарын 1 хүртэл оруулж, энэ хугацаанд оруулсан хамгийн шилдэг нэг логог 6 сарын 1-нд шалгаруулж, Монгол sneaker толгойтнуудын нэрэмжит шагналаар шагнах болно.

Та энд дарж манай хуудастай танилцана уу

Монгол sneaker толгойтнууд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaB Hb 6auHa(202.126.91.73) 2014 оны 06 сарын 27

hi all dolgiontoi duncan bn uuu bval MY facebook RED SKY

0  |  0
Top