Энэ хөлбөмбөгчин эр долоо хоногт 100,000 еврогийн ашигтай ажилладаг. Мэдээж энэ их мөнгөө тансаг үнэтэй машинд зарцуулалгүй яахав. Sports.ru болон CLEAR vita ABE-гийн хамтарсан төслийн багийнхан Криштиан Роналдугийн автопаркийн судалгааг гаргажээ. Ингэхэд:
Mercedes Benz C-Class Coupe.
Роналдугийн хамгийн энгийн машинуудын нэг. өнгөрсөн улиралд Мадейрийн аралд амрахдаа энэ хүлгээ унасан
BMW M6.
Сайн сонголт. 2008 онд энэ машинаараа Манчестер орсон
Audi Q7.
Криштиан энэ хүлгээрээ 2008 онд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолд ирж байсан
Porsche Cayenne Turbo.
Рамзан Кадыровт яг ийм кайенн модель бий. Ер нь элбэг байдаг загвар
Aston Martin DB9.
Тансаг цагаан өнгийн тэрэг. Роналду МЮ-д тоглож байхдаа 130,000-аар авсан. Долоо хоногийнхоо цалингаар шүү дээ
Audi RS5.
Ауди болон мадридийн “Реал”-ийн хамтын ажиллагааны дүнд Криштиан RS5 моделийг худалдан авсан гэдэг. Үнэ нь 170,000.
Maserati GranCabrio.
Роналду энэ машиныг Мадридаас 100,000 фунтаар авсан.
Bentley Continental.
Англид тоглож байхдаа авсан. 2007 оноос хойш тэр энэ хайртай хүлгээ зараагүй байгаа.
Ferrari 599 GTB Fiorano.
Улаан феррари нь 180,000 фунт. 2009 онд яг ийм загварын хүлгээ ослоор сүйтгэсэн. Гэхдээ найзууд нь яг ижлийг бэлэглэсэн нь энэ.
Bugatti Veyron.
Nike-ийн рекламны дараа Роналду зураг авалтанд ашигласан энэ машиныг худалдан авчээ
Lamborghini Aventador LP700-4.
Зургаадахь үеийн Суперкар. Үнэ нь 255,000 евро.
Р.Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )