МУГТ Б.Гангаамаа Макканлид төрийнхөө далбааг мандуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 04

Монгол Улсын Гавъяат тамирчин Б.Гангаамаа Хойд Америк тивийн хамгийн өндөр уул болох Макканли ноён оргилд авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байна. Энэ ууланд манай улсаас нэг л хүн авирсан нь Монгол Ул­сын Гавъяат тамирчин Г.Өсөхбаяр. Тэрээр хоёр дахь хүн нь буюу анхны эмэгтэй уулчин болж энэ оргилд төрийнхөө далбааг мандуулахыг зорьжээ. Дэлхийн хамгийн өндөр долоон оргилын нэг Макканлид гавьяат тамирчин Б.Гангаамаа монголоос ганцаараа явж байгаа бөгөөд тэнд очоод олон улсын багт орж явах юм байна. Авиралт тавдугаар сарын 10-31-ний хооронд явагдах аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top