Чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Финляндын Вантаа хотноо эхэлж байна. Зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрх олгох тус тэмцээнд манай таван тамирчин барилдсанаас 55 кг-д хүч үзсэн Гавьяат тамирчин Б.Наранбаатар, 84 кг-д өрсөлдсөн О.Үйтүмэн нар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонгийн олимпод оролцох эрхээ өвөртөллөө.
Сэтгэгдэл ( 0 )