Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдааны хэсгийн барилдаан өндөрлөж шигшээ барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 15 цагаас эхлэх гэж байна. Нийт 18 аймгийн 17 дэвжээ гурван хэсэгт хуваагдан барилдсан бол тэднээс зургаан дэвжээ луу жилийн аваргад өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Хэсгээсээ нэгээр гарч ирсэн "Увс нуур", "Таванхан", "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээнд шигшээ барилдаанд гурван оноотой, "Хантайшир", "Бөхбилэгт", "Их Монголын хүчтэн" дэвжээ 0 оноотойгоор өрсөлдөнө. Шигшээ барилдаан тавдугаар сарын 5, 6, 19, 30-нд өдрүүдэд явагдаж дүнгээ гаргах юм.
Сэтгэгдэл ( 0 )