Дөрвөн эмэгтэй боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

Манай эмэгтэй боксчид олимпийн  эрх авахаар Хятадын Чуньчин хотноо болох эмэгтэй боксын ДАШТ-нд оролцохоор  болжээ. Тэд энэ сарын 9-нд эх орноосоо мордох аж. Энэхүү тэмцээнд Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг), М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар оролцох юм.

ДАШТ-нд эхний найман байрыг эзэлсэн боксчид олимпийн эрхээ авах юм.

Т.Ялгуун.Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top