Таеквондогийн тамирчид Азийн аваргаас гурван алт авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

 

2012 оны 04-р сарын 25-29 ны хооронд Тажикстан улсын Душенбэ хотноо Олон улсын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээнд Монголын баг тамирчид, албаны хүмүүүс нийлээд 11 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирлээ.

Энэхүү тэмцээнд 20 улсын 300 гаруй тамирчин таван төрлөөр авхаалж самбаагаа сорьсон бөгөөд Монголын баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 10 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 4-р байранд орж, урьд урьд нь үзүүлсэн амжилттаа ахиулсан байна.

 

Медаль авсан тамирчид...


Тулаан эрэгтэй

  1. -50 кг жинд Б.Золбаяр - Алт
  2. -71 кг жинд Г.Оюунболд - Хүрэл

 

Тулаан эмэгтэй

  1. -40 кг жинд Ж.Бадмаараг - Хүрэл
  2. -51 кг жинд Г.Оюун-Эрдэнэ - Хүрэл
  3. +75 кг жинд Н.Гэрэлмаа - Мөнгө

 

Хувийн түль /сүүдэр тулаан/

  1. Н.Гэрэлмаа /1 данн/ - Хүрэл
  2. Ж.Бадмаараг /1 данн/ - Хүрэл

Хувийн хатуу

  1. Б.Мөнх-Оргил /эр/ - Алт
  2. М.Мөнхжаргал /эм/ - Алт

 

Багийн хатуу болон Багийн тулаан

  1. Б.Золбаяр - Хүрэл
  2.  М.Ариунболд - Хүрэл
  3. Г.Оюунболд - Хүрэл
  4. Б.Мөнх-Оргил - Хүрэл
  5. А.Мөнхбаяр - Хүрэл нар тус тус медаль авч эх орныхоо нэрийг олон улсад дахин гаргажээ.

А.Баярмаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top