Ц.Улаанхүү начин хяналтын шатны шүүхэд хандахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

 Улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал  өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, түүнийг  Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/  мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг  11 жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гарч, урьдчилан хорих 461 дүгээр ангид хориод байгаа.

Гэвч Ц.Улаанхүү начин шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гурван шатны шүүхээр орж дээд Шүүхээс нэмэлт  мөрдөн байцаалтад буцаж байсан юм. Тэрээр одоо  хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top