Энэ оны дөрөвдүгээр сарын 25-29-ны хооронд Пакистан улсын нийслэл Тушанбе хотноо Азийн аварга шалгаруулах Таеквондогийн зургаа дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөв. Уг тэмцээнээс манай баг тамирчид гурван алт, нэг мөнгө, арван хүрэл медаль хүртэж багаараа дөрөвдүгээр байрт шалгарч ганзага дүүрэн ирсэн байна. Үүнд: тамирчин Мөнх-Оргил, Мөнхжаргал нар хувийн хатуу биет эвдэх төрөлд алт, Золбаяр хувийн тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Гэрэлмаа хувийн тулааны төрөлд мөнгө, сүүдэр тулааны төрөлд хүрэл, Бадмаараг, Оюунболд нар хос хүрэл, Оюун-Эрдэнэ, Ариунболд нар мөн хүрэл медаль, Мөнхбаяр багийн хатуу биет эвдэх төрөлд хүрэл медаль хүртэж тус тус амжилттай оролцжээ. 2010 оны азийн аварга шалгаруулах тэмцээнд 17 орны тамирчид оролцож байсан бол энэ жил 20 орны 300 гаруй тамирчид хүч чадлаа сорьсон байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )