Узбекстаны Ташкент хотноо таеквондогийн Азийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд манай улсын шилдэг 9 тамирчин оролцож гурван алт, нэг мөнгө, арван хүрэл медалийг эх орондоо авчирсан байна. Тамирчин н.Болдбаяр 50 килограммын жинд Хойд Солонгосын тамирчинг ялж аварга болсон бол, тамирчин Н.Гэрэлмаа 75 килограммын жинд Казакстаны тамирчинг ялж хүрэл, харин Хойд Солонгосын тамирчинд ялагдаж мөнгөн медальтай иржээ. Тамирчин Н.Гэрэлмаагийн хувьд энэ жил 35 настай бөгөөд тус тэмцээн нь түүний хувьд сүүлчийнх.Тэрээр цаашид таеквондогийн олон улсын шүүгч болохоор бэлтгэлдээ гарчээ. Гэрэлмаа таеквондогийн гурван дан цолтой бөгөөд дараа жил нэг дан ахиулвал олон улсын шүүгч болох болзлыг хангах юм байна.Монголоос удахгүй олон улсын таеквондогийн шүүгч төрөх цаг ойрхон ирсэн бололтой.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )