Өмнөговь аймгийн морин спорт уяачдын “Тэргүүн хүлэг” галын нэрэмжит баруун бүсийн уламжлалт хурдан морины наадам 2012 оны 5 дугаар сарын 19-20 өдрүүдэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төв дээр болно. Энэхүү хурдан морины уралдаан бүсийн уралдааны хэмжээнд 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд газар газрын хурдан хүлгүүд тоосоо өргөдөг чансаатай уралдааны нэгд зүй ёсоор нэрлэгдэх болжээ.
Энэхүү уралдаантай зэрэгцэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат, МУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болно. Өнгөрсөн жилийн энэхүү нэрэмжит барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Ажнай группын бөх Ч.Санжаадамба түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат МУ-ын харцага Ц. Магалжав үзүүрлэж байжээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )