Барселонагийн хамгаалагч Пуёол “Евро-2012”-т оролцохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

Барселонагийн төвийн хамгаалагч Карлес Пуёол хөлөө гэмтээсний улмаас “Евро-2012”-т оролцох боломжгүй болсноо мэдэгдлээ. 34 настай тамирчин өнгөрсөн хагас сайн өдрийн тоглолтын үеэр оноо авахдаа өвдгөө гэмтээсэн юм. Тэрбээр өвдөгний хагалгаанд орж, зургаан долоо хоног тоглох боломжгүй болсон байна. Пуёолыг эмчлэгч эмч нар баруун хөлөө гэмтээсэн гэдгийг мэдэгдэж байна. Карлес Пуёол нь одоогийн багтайгаа  98  тоглолтод оролцоод байгаа бөгөөд 2008 оны Европын аварга, 2010 оны Дэлхийн аварга болоход голлох үүрэг гүйцэтгэсэн “онцсайн” тоглогч юм.

М.Занаахүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top