Мэргэн буучид Миланд

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

Саяхан Бүх ард түмний спортын их наадамдаа оролцсон буудлагын баг тамирчид Италийн Милан хотноо энэ сарын 13- наас 21-нд болж буй Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч С.Адилбиш нараар удирдуулсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа (эмэгтэй гар буу), ОУХМ Н.Баяраа (эрэгтэй урт буу), Б.Бишрэл (эрэгтэй урт буу), Ч.Нарантуяа (эмэгтэй урт буу), Х.Бямбабаатар (эрэгтэй урт буу), Ц.Мөнхзул (эмэгтэй гар буу) нар оролцох ажээ. Манай баг тамирчид Миланд тэмцээнээ дуусгаад 5 сарын 21-ээс Германы Мюнхен хотноо болох энэ оны хамгийн сүүлчийн дэлхийн цомын тэмцээнд оролцож, олимпийн өмнөх хамгийн том сорилтоо хийнэ.

Буудлагын дэлхийн цомын тэмцээн нь жилд дөрвөн удаа болдог хэдий ч олимпийн жилд гурав болдог юм. Энэ оны анхны дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн сард Лондон хотноо болсон билээ гэж Монголын Үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top