Азийн элсний спортын III дугаар наадам БНХАУ-ын Шандунг мужийн Хай-ян хотноо 2012 оны 06 дугаар сар 16-22 –ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын модон бөмбөгийн тэмцээний шүүгчээр монголын иргэн Ч.Эрдэнэтуяаг ажиллуулахаар болжээ. Энэхүү шийдвэрийг Азийн олимпийн зөвлөл (АОЗ), наадмыг Зохион байгуулах хороо гаргасан байна. Түүний шүүгчийн эрхийн мандатыг Монголын модон бөмбөгийн холбоонд (ММБХ) энэ сарын 14-ний өдөр ирүүлжээ. Ч.Эрдэнэтуяа шүүгчийн хувьд 2010 онд Оман улсад болсон Азийн элсний II дугаар их наадмын тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай аж.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )