Дэлхийн номер нэг теннисчин Виктория Азаренко Италийн нийслэлд болж байгаа тэмцээнийг үргэлжлүүлэхгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. AP-ийн мэдээлсэнээр бол тамирчин бүсгүйн баруун мөр гэмтэлтэй байгаа гэнэ. Виктория урьдчилсан шатны тойргийн тоглолтонд израилийн Шахар Пеерийн 6/1, 6/2 харьцаатай илт давуу байдлаар хожсон ч ийнхүү гэмтэлийн улмаас ийнхүү завсарлага авахад хүрчээ. Иймээс Азаренкогийн дараагийн өрсөлдөгч словакийн Доминика Цибулкова тоглолтгүйгээр дараагийн шатанд тоглохоор болжээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )