Макарова, Петрова нар Римд болж буй тэмцээнд ялагдав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

    Оросын теннисчин Екатерина Макарова, Надежда Петрова нар Римд зохиогдож буй тэмцээний хоёрдугаар тойрогт эгч дүү Уильямст хожигдсон байна.

      Макарова 6-7, 1-6 харьцаатайгаар Винус Уильямсд бууж өгсөн бол, Петрова 6-4, 2-6, 3-6 харьцаагаар Серенад ялагдсан ажээ.

      Уг тэмцээнд Оросыг төлөөлөн Мария Шарапова ганцаараа үлдэж байгаа ба гуравдугаар тойрогт Сербийн Ана Ивановичтэй тоглох аж.

Д.Мягмарсүрэн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top