Руни, Терри нар “Евро 2012”-т оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Рой Ходжсон зургадугаар сард эхлэх Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 23 тамирчны нэрсийн жагсаалтад “Челси”-гийн хамгаалагч Джон Терри, “Ливерпуль”-ийн довтлогч Энди Кэррол, “Норвич”-ийн хаалгач Джон Радди нарыг оруулжээ.

     “Манчестер юнайтед”-ын хамгаалагч Рио Фердинандын оронд түүний нэг клубын тоглогч Уэйн Руни Польш, Украйнд болох тэмцээнүүдэд үндэсний багаа дэмжин тоглохоор болжээ.

     “Ливерпуль”-ийн хагас хамгаалагч Стивен Джеррард “гурван арслангийн” багийн ахлагчаар сонгогдсон байна.

    Терригийн хувьд тэрээр өнгөрөгч хоёрдугаар сард “Куйнз Парк Рейджэрс”-ийн хамгаалагч Антон Фердинандыг арьс өнгөөр ялгаварлах байдлаар доромжилсон хэмээн буруутгагдан шүүхэд дуудагдан, “Челси”-гийн багийн ахлагчийн албан тушаалаас буусан хэдий ч шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж чаджээ.

    Раддигийн хувьд Ходжсоны шийдвэрийг хүлээж аваад үнэхээр гайхсан байна. Тэрээр “Би одоо болтол сайн итгэхгүй л байна. Гэвч би баярлаад тэнгэрийн умдаг атгасан мэт л байгаа” хэмээн Sky Sports-н 25 настай хаалгач өгүүлжээ. Радди болон “Арсенал”-ын Алекс Окслейд-Чемберлен нар л шигшээ багийн бүрэлдэхүүн дотроо хамгийн туршлага багатай нь юм байна.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top