Спортын төв ордонд 2 дахь өдрөө үргэлжилж байгаа УАШТ-нд Баруун, Говийн, Зүүн, Төвийн, Хангайн нийт 5 бүсээс шалгарсан 450 хөвгүүд, охидууд тус бүр 10 жинд гуч гаруй дасгалжуулагчийн удирдлага дор өрсөлдөж байна.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа ажиллаж байгаа бөгөөд 14 дэх жилдээ шүүж байгаа юм.
Энэ тэмцээнд тэргүүлсэн тамирчдыг Киргиз улсын Бишкек хотод болох өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Азербайжан улсын Баку хотод болох өсвөр үеийн ДАШТ, ОХУ-ын Якут улсад болох Азийн хүүхдийн спортын наадамд оролцох эрх авах юм.
Д.Шинээ