Монголын гурав дахь уулчин дэлхийн дээвэр Эверестийн оргилыг эзлэж нутаг нэгтнүүдээ баярлууллаа. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон ОУХМ С.Бат-Эрдэнэ багийнхны хамт өнөөдөр өглөө Эверестийн оргилд хүрчээ. Тэрээр “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Канад, Испани, Балбын долоон уулчинтай хамтран Түвдийн талаас авиралтаа эхлүүлсэн юм. Уулчид яг хэдэн цагт оргилд гарсан тухай одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор оргилоос уруудаж яваа бололтой.
Т.Ялгуун