Маргааш тэргүүн дэвжээ тодорно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Монголын үндэсний бөхийн холбооны луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдааныг 2010 онд анх зохион байгуулж байсан билээ. Анхны буюу бар жилийн тэргүүн дэвжээгээр Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ 15 оноо 112 даваагаар түрүүлсэн. Харин Булган аймгийн “Булганхангай” Сэлэнгийн “Таванхан” дэвжээд удаалж байв. Тэгвэл луу жилийн тэргүүн дэвжээний хувьд “Булганхангайн” хүчтнүүдээс бусад нь мөн л шигшээ барилдаанд шалгаран үлдэж тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Архангайн “Бөхбилэгт” дэвжээ амжилтаа ахиулж шилдэг зургаад шалгаран барилдаж байгаа юм. Тэднээс аль дэвжээ нь луу жилийн тэгүүн дэвжээгээр шалгарахыг өнөөдөр, маргааш хоёр харах л үлдлээ.

Т.Ялгуун

Top