Мэргэжлийн сумогийн Нацү башёд манай ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням анх удаа дээд зиндаанд түрүүллээ. Тэрээр 12 даваа гурван унаатай байсан бөгөөд тэмцээний сүүлийн өдөр залуухан өрсөлдөгч Точиазантай нэмэлт барилдаан хийж хатакикоми мэхээр өвдөг шороодуулжээ. Н.Цэвэгням мэргэжлийн сумод 20 гаруй жил барилдахдаа нийт 801 удаа ялсан амжилт үзүүлсэн байна. Эзэн хааны цом авахынхаа өмнөхөн тэрээр NHK телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Сүүлийн хоёр өдөр сэтгэл санаа тайван биш байсан болохоор олигтой унтаж чадаагүй. Бөх нойрсохын тулд урьд шөнө унтахынхаа өмнө архи ууж унтсан” хэмээн ярьжээ. Налайх дүүргийн харьяат Кёкүтэнхо Н.Цэвэгням ийнхүү 38 насандаа мэргэжлийн сумогийн дээд зиндаад түрүүлснээр Японы эзэн хааны цомыг хүртэж буй Монголын дөрөв дэх бөх боллоо.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )