Өнгөрсөн Ням гаригт “Пэпси” дээд лигийн аваргын цуврал тав дахь тоглолт Спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Өмнөх дөрөв дэх тоглолтод “Баянзүрх Буллз” хожиж цувралын харьцааг 2:2 болгож тэнцүүлж чадсан билээ. Энэ удаа “Хүлгүүд” эхний хоёр үеийг давуу тоглож, эхний хагаст 11 онооны давуугаар, хоёрдугаар үед мөн 10 тооны зөрүүтэй хожил авав. Харин 3-р үеэс “Бухнууд”-ын тоглолт цэгцэрч онооны зөрүүг холдуулж чадсан юм. Учир нь “Бухнууд” багийн хамгаалагч Болортулгын дараалсан найман оноо, ахлагч Баттөр, сэлгээ Мөнхтүвшин нарын шидэлтүүд амжилттай болсноор өөрийн талд амжилт авчирлаа. Есөн оноогоор илүү гаран, тоглолтын эцсийн мөч хүртэл давуу байдлаа хадгалсаар 62:59-өөр ялалт байгуулж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн юм. 4-р үе хүртэл давамгайллаа хадгалж байсан Бухнууд төгсгөлд нь Хүлгүүдэд гүйцэгдэж, цагаа сунгахад хүрчээ. Ингэснээр 89:86 харьцаагаар “Хүлгүүд”-ийг буулган авч нийлбэр дүнгээр 4:2-оор 2012 оны лигийн аваргаар “Бухнууд” тодорлоо.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )