Өнөөдөр Монголын спорт машин сонирхогчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар М77 клубын баг тамирчид Оросын холбооны улсын Иркутск хотноо зохион байгуулагдаж буй “Байкал Мотор Шоу-2012”-т эх орноо төлөөлөн анх удаа оролцохоор болсоноо мэдэгдсэн юм. Долоо дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй уг тэмцээний онцлог нь “auto tuning” буюу машины нэмэлт тоноглолын төрлөөр шалгаруулалтаа явуулдагт оршино. Тус шоу нь машины загвар бус хэрхэн тоноглогдсоныг харуулах зорилготой аж. Манай баг тамирчдын хувьд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Nissan silvia s15, Nissan skyline GTT34, Nissan Skyline GTT32, Toyota Celica машинуудаар Драг, Дрифт тоноглол, Styling, Body, шилдэг инженер гэсэн төрлүүдэд оролцох юм.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )