“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолтод оролцох сумочид дөнгөж сая Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Их аварга Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын сумочид өнөөдрийн онгоцоор иржээ. Харин Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар маргааш Улаанбаатарт буух аж. Эх орондоо буяны үйлсэд зориулсан нөхөрсөг тэмцээнд явуулахаар ирж буй сумочдыг даян аварга Г.Өсөхбаяр, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр нар тоссон байна. Бөхчүүд яг одоо “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хэвлэлийн бага хурал хийн, сэтгүүлчидтэй уулзаж байна.
Тавдугаар сарын 23-нд буюу маргааш “Бөхийн өргөө”-нд болохоор товлогдоод байсан “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын хугацаа хүндэтгэх шалтгаанаар хойшилж, 24-ний пүрэв гаригийн 18.00 цагт эхлэхээр болжээ. Учир нь төлөвлөсөн ёсоор өчигдөр Улаанбаатарт ирэх байсан сумочдын онгоцны нислэг цаг агаарын улмаас саатаж, өнөөдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатарт ирсэн тул арга хэмжээг хойшлуулахаас аргагүй болсон гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )